Манай вэбэд тавтай морилно уу.   Нэвтрэх |  Цахим захиалга



Организмаа цэвэрлэх хялбар арга зам

Бие организмаа цэвэрлэхийг илүү таатай бас энгийн аргаар хийж болно.

Хорноосоо ангижир

Бие организмаа хоргүйжүүлэхийн тулд өдөр тутмын хоолны цэснээс өөх тостой, шарсан хоолыг хасах шаардлагатай. Тодруулбал, юуны түрүүнд барбакю болон шарсан төмсөнд дуртай бол түүнээсээ татгалзах хэрэгтэй болох нь. Яагаад гэвэл элгэнд хуримтлагдсан өөх тос нь бие махбодийг илүү ихээр хордуулдаг. Үүнээс гадна сахарын хэрэглээнээс татгалзахыг зөвлөе. Учир нь сахар нь гэдсэнд орсны дараа элдэв төрлийн бактер үржих таатай орчинг бүрдүүлж өгдөг юм. Үүний сөрөг үр дагавар нь таны бие махбодид уг бактеруудаас ялгарсан хорт бодисууд илүү ихээр хуримтлагдана гэсэн үг.

Улаан, улбар шар өнгийн хүнс

Энэ удаад улаан өнгө нь ямар нэгэн “аюул”-ыг илэрхийлэхгүй. Улаан, улбар шар өнгийн ногоо нь С аминдэм, антиоксидантууд, эрдэс бодисоор нэн баялаг байдаг. Америкт явуулсан судалгаагаар ийм өнгийн ногоо, жимсийг тогтмол хэрэглэвэл зарим төрлийн хавдар тусах эрсдэл эрс буурдаг болох нь нотлогджээ. Иймд өвлийн улиралд олив буюу чидун жимсний тостой салат хийж идэх нь хамгийн сайн. Гүйлээс, шар чинжүү, амтат гуа, тоор жимс нь хөгшрөлтийн процессыг удаашруулж, зүрх судасны өвчин тусах эрсдлийг бууруулдаг бета-каротиныг хамгийн их хэмжээгээр агуулсан байдаг.

Ногоон өнгийн жимс

Ногоон өнгөтэй жимс нь бие махбодийн хувьд жинхэнэ “шүүр” болдог юм. Авокадо жимс гэхэд организмаас алкоголийг гадагшлуулдаг давуу талтай. Ийм учраас шартсан үедээ авокадо жимсний нухаш бүхий салат идвэл сайн. Өдөрт ядаж нэг ширхэг алим идэж занш. Алим нь бие махбодийн холестерины түвшинг бууруулж, хүнд металлын ионуудыг шингээн гадагшлуулдаг онцлогтой.

Сэтгэгдлүүд
 
Сэтгэгдэл үлдээх
Таны нэр :
Сэтгэгдэл :

 
Зар сурталчилгаа
Санал асуулга
Та манай вэбээс ямар төрлийн мэдээлэл авмаар байна ?
Хувцас, загвар
Гоо сайхны зөвлөгөө
Амьдралын хэв, маяг
Оддын амьдралаас
Фото мэдээ
Санал асуулгын үр дүн


Аптаун сэтгүүл © 2008 он. “Uptown” сэтгүүл дээр хэвлэгдэн нийтлэгдсэн өгүүллэг, зураг, реклам, бусад материалыг редакцийн албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхийг хатуу хориглоно. Сэтгүүлд нийтлэгдсэн реклам, зар сурталчилгааны үнэн бодит байдлыг редакци хариуцахгүй болно. “Uptown” сэтгүүлийн нэрийг зөвхөн “Wisdom” хэвлэлийн агентлаг эзэмших эрхтэй.
 
Вэб сайтын хөгжүүлэлтийг Infinite Solutions ХХК