Манай вэбэд тавтай морилно уу.   Нэвтрэх |  Цахим захиалга



Гоо сайхан

 

SPA гэдэг нь монголчилбол рашаан гэсэн утгатай аж. Гэхдээ өнөө үед үүнийг бүтэн биеийн арьс арчилгаа гэх утгаар нь хэрэглэж заншжээ. Үнэндээ рашаан гэдэг нэр Ромын эзэнт гүрний үед гарч ирсэн бөгөөд одоогийн Белги улсын Спа хотын нэртэй холбоотой бөгөөд латин үг болох цацах, норгох гэсэн үгнээс гаралтай гэж эрдэмтэд үздэг байна.


Жижиг худалдааны гудамжинд байдаг халуун усны газраас эхлээд дэлхийн алдартай Кэнуон Ренч халуун рашааны амралт хүртэлх бүх газрыг халуун рашаан гэж ойлгож болно.
Дундад зууны үед төмөр дутагдлын өвчинг төмрийн найрлагатай усаар эмчилдэг байжээ. Энэхүү эмчилгээг 1326 онд төмрийн их мастер Коллин Ли Лөүр газрын гүнд оргилж буй усыг гарган авч анх санаачилсан байна.
16 -р зууны үед Англи болон эртний Ром улсад эмчилгээний зориулалттай усан банн дэлгэрч эхэлжээ. 1571 онд Ульиям Слинсби Ёокшайрт төмрийн эрдэс найрлагатай гүний усны эх үүсвэрийг нээсэн байна. Энэхүү нөөц газарт анхны сувиллын газар бай­гуулж, эмчилгээний зориулалтаар ашиглаж эхлэв. Тухайн үед рашааныг ууж хэрэглэж байсан бол яваандаа  рашаанд биеэр орж хэрэглэх болжээ. Энэ нь одоогийн SPA-гийн эх үндэс юм.
Өнөөдөр дэлхийн олон улс оронд SPA хөгжсөн ба Америкад өдөр тутамын хэрэглээ болтлоо хөгжсөн. Эмэгтэйчүүдийн гоо сайхны үндэс болсон арьс, биеийн арчилгаанд SPA санаа тавьдаг.
Тэр ч бүү хэл хумс засалтын салоныг хүртэл халуун рашааны хумс засалтын газар гэж орчин үед нэрлэх болжээ. Учир нь хүмүүс халуун рашаан бие махбодийг эрүүлжүүлэхээс гадна гоо үзэсгэлэнг хадгалж, сэтгэл санааг тайвшруулах увидастай хэмээн үзэж, тийм газарт байнга очихыг эрмэлзэх болжээ. Энэ хүсэл эрмэлзлэлийг ашиглан, үйлчилгээний газрууд ийм менежмент хийх болсон байна. Манайд ч ийм үйлчилгээ үзүүлдэг олон арван газрууд бий болоод байгаа билээ.

Халуун рашааны төрлүүд

Халуун рашааны клуб- Тураах үйлчилгээ үзүүлэх үйлчилгээтэй
Далайн усан онгоцны халуун рашаан- тураах, эрүүл мэндээ хадгалах, хооллох үйлчилгээтэй.
Өдрийн халуун рашаан- өдрийн үйлчилгээ үзүүлнэ.
Шүдний өвчинг анагаах халуун рашаан- шүдний эмчийн тусламжтайгаар уламжлалт аргаар шүд эмчлэнэ.
Эрүүл аж төрөх зуршлыг бий болгох- тусгай хөтөлбөрийн дагуу эрүүлжүүлэх арга хэмжээ авах, тураах үйлчилгээ үзүүлэх, зөв хооллох, эрүүл байх зуршлыг бий болгоно.
Эмчилгээний халуун рашаан- уламжлалт ба анагаах ухааны эмчилгээний аргыг хослуулан эмчлэнэ.
Гүний халуун рашаан- байгалийн эрдэс бодисоос бүрдсэн бөгөөд усан эмчилгээнд ашиглана.
Амралтын ба зочид буудлын халуун рашаан- Амралт ба зочид буудлын газар байрладаг бөгөөд тураах, бие бялдрыг чийрэгжүүлэх, зөв хооллох үйлчилгээтэй. 
Тэгвэл ийм үйлчилгээг хаанаас авч болохыг уншигч таньд одоо сонирхуулъя.
“Charming beauty salon”, “Baigal beauty&spa center”, “Greese salon”-ууд “SPA”-гаараа Монголдоо толгой цохьдог. “Charming beauty salon”-д day spa буюу өдрийн халуун рашаан хийдэг. Хэрэв та spa-д орох гэж байгаа бол өөрийнхөө арьсны онцлогт тохирсон бүтээгдэхүүн хэрэглэхийг үйлчүүлж буй гоо сайханчдаа хэлэх хэрэгтэй. “Charming beauty salon”-д л гэхэд 10 гаруй
төрлийн бүтээгдэхүүнээс сонгож spa хийдэг. Жишээ нь:

Orange, Chocolate-тураах, арьс чийгшүүлэх үйлчилгээтэй
Burgundy, Granberry-Хөгшрөлтийн эсрэг, арьс чийгшүүлж, зөөлрүүлэх үйлчилгээтэй
Atlantic- чийгшүүлж, тэжээл өгөх үйлчилгээтэй
(A,E vit), далайн ургамлын хольцтой
Sliming- тураах
Firming- арьс чангаруулах үйлчилгээтэй
Green tea- амраах үйлчилгээтэй

Халуун рашааны
эмчилгээ гэж юу вэ?


Рашаан маш олон төрөл байдаг. Түүнийг түшиглэж янз бүрийн амралт, сувилалын газар байгуулагдаж, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг тусгай тоног төхөөрөмжөөр хангагдсан байгууламжууд өдгөө олноор бий болжээ. Үүнд гурван өрөөтэй жижиг  рашааны газраас эхлэн 40 өрөөтэй амралтын газар ч багтдаг. Иллэг, биеийн болон нүүрний эмчилгээ ихэнхдээ хийдэг байна. Рашааны газрыг хэрэглэгч та ямар эмчилгээ хийлгэхээс шалтгаалан сонгох хэрэгтэй юм.
Рашааны газар анх удаа ирж байгаа бол та бүү сандар. Тантай адил олон хүн ирж байгаа. Анх удаа ирж байгаа хүнд олны өмнө нүцгэн байх эвгүй байх нь бий. Хэрэв та дэндүү ичимхий бол иллэг хийлгэх, гар, хөлийн хумсаа засуулах үед хувцсаа бүгдийг нь тайлахгүй байж болно.
Амрахад тань халуун шүршүүр, халуун уур, халуун банны аль нь танд тааламжтай байна түүнийг сонго. Тий¬мээс гурвууланд нь орж үзэх хэрэгтэй.

Ямар үед SPA хийлгэж болохгүй вэ?

Уншигч танд гэж хэлэхэд, SPA хийлгэхэд хориглох зүйл байхгүй. Таны жирэмсэн, даралттай, зүрх судасны өвчтэй нь spa хийлгэхэд огтхон ч саад болохгүй. Харин саунд орох бол энэ ойлголт өөрчлөгдөнө гэдгийг анхаараарай. Зүрх¬ний өвчтэй хүн саунд таваас илүү минут байж болдоггүй шүү дээ.

Одоо харин SPA хийх дараалалыг хэлье

SPA -д ороход эхлээд арьсыг гуужуулна. Дараа нь ямар төрлийн үйлчилгээг авахаас шалтгаалан бүтээгдэхүүнээ сонгож, сонгосон тосоороо массаж, иллэг хийх ёстой. Массажний хамгийн гол нь танд амралт өгч, алжаалыг тань тайлах ёстой юм шүү. Үүний дараа бүтэн биеийн маск тавьснаар SPA дуусдаг. Мэдээж хамгийн сүүлд нь халуун шүршүүрт ороорой. Ер нь SPA -г сардаа нэг удаа тогтмол хийлгээд байхад гэмгүй. Арьс чинь яг л жаахан хүүхдийн арьс мэт булбарай, зөөлхөн болно. Энэ мэт биендээ “халамж тавихад” танд хамгийн багадаа хоёр цаг шаардагдана гэдгийг анхаараарай. Хэрэв та ажил төлөвлөсөн үедээ SPA -д орохоор шийдсэн бол цагаа тооцоолох нь чухал шүү. Монголд SPA -д нэг удаа ороход 30.000-60.000 төгрөг байдаг юм билээ. Жишээлбэл, “Charming beauty salon”-д хоёр цаг SPA -д ороход 49.500 төгрөгийн үнэтэй.



Нүд бие эрхтний толь

Нүд бол бидний байгалиас заяасан хамгийн гайхалтай зүйл боловч тэр бүр бид нүдээ хамгаалж гамнаж чаддаггүй

 

Загварын ертөнцийн түгшүүр

Twiggy, Sienna Miller, Cate Moss… Тэд бол дэлхийн сая сая эмэгтэйчүүдийн гоо сайхны үлгэр дууриал болсон эмэгтэйчүүд билээ.

 

Энгийн байхыг хичээгч эгэл биш Jean Paul

Моодны ертөнцийн “bad boy” Jean Paul Gaultier дэлхийн хувцас загвар хэмээх том айлын босгыг алхсаны 30 жилийн ой өнгөрсөн онд тохиосон.

 

Sergio Rossi - ийн шинэ нүүр царай хэн бэ?

Дээд зэрэглэлийн Итали гутал үйлдвэрлэлээрээ нэрд гарсан Sergio Rossi брэндийн ерөнхий захирал Edmundo Castillo хамгийн сүүлийн коллекцоо Холливуудын од Cameron Diaz, супермодель Kate Moss хоёроор рекламдуулахаар болжээ.

 

DIESEL шинэ ахлах дизайнертай боллоо

Авъяаслаг дизайнер Sophia Kokosalaki Diesel брэндийн ерөнхий дизайнераар ажиллаж эхэллээ. Diesel группыг эзэмшигч Renzo Rosso шинэ дизайнертай болсондоо туйлын сэтгэл хангалуун байгаа гэнэ.

 

Bronze Goddess

Алдарт “Estee Lauder” фирм энэ зуныг боронзон будалтын зун гэж тодорхойлж байна. Тийм ч болохоор “Estee Lauder” боронзон будалтын коллекцоо толилуулж байгаа аж.

 

Сайхан арьсыг “Chanel”-аас

Хувцас загварын аж үйлдвэрлэлд тэргүүн эгнээнд явдаг алдарт “Chanel” фирм гоо сайхан, үнэртний зах зээл дээр ч өөрийн бүтээгдхүүнүүдээрээ хэрэглэгчдийнхээ таашаалыг хүлээсээр байна.

 

Pop cherub

“Lancome” 2007 оны зун, хаврын нүүр будалтын коллекцийнхоо travel set-д нэгэн гоёмсог palette-ийг гаргалаа.

 


 
Зар сурталчилгаа
Санал асуулга
Та манай вэбээс ямар төрлийн мэдээлэл авмаар байна ?
Хувцас, загвар
Гоо сайхны зөвлөгөө
Амьдралын хэв, маяг
Оддын амьдралаас
Фото мэдээ
Санал асуулгын үр дүн


Аптаун сэтгүүл © 2008 он. “Uptown” сэтгүүл дээр хэвлэгдэн нийтлэгдсэн өгүүллэг, зураг, реклам, бусад материалыг редакцийн албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхийг хатуу хориглоно. Сэтгүүлд нийтлэгдсэн реклам, зар сурталчилгааны үнэн бодит байдлыг редакци хариуцахгүй болно. “Uptown” сэтгүүлийн нэрийг зөвхөн “Wisdom” хэвлэлийн агентлаг эзэмших эрхтэй.
 
Вэб сайтын хөгжүүлэлтийг Infinite Solutions ХХК