Манай вэбэд тавтай морилно уу.   Нэвтрэх |  Цахим захиалга



Загварын ертөнцийн түгшүүр

AnorTwiggy, Sienna Miller, Cate Moss… Тэд бол дэлхийн сая сая эмэгтэйчүүдийн гоо сайхны үлгэр дууриал болсон эмэгтэйчүүд билээ. Яг өнөөдрийн байдлаар дэлхий дээр хоёр сая гаруй эмэгтэйчүүд ямар ч илүүдэл жингүй гуалиг туранхай болох хүсэлдээ хэт автсанаас анорекси буюу хоол хүлээн авах чадваргүй болох аймшигт өвчнөөр шаналж байгаа аж. Хувцас загварын бизнес л залуу бүсгүйчүүдийг энэ өвчнөөр өвдөх үндэс суурийг тавьж өгч байна хэмээн эмч, сэтгэл зүйчид буруушааж байна. Загвар өмсөгч нарыг үхэлд хүргэсэн гэх ял сонсох шахаад байгаа хувцас загварын аж үйлдвэрлэл ч одоогийн баримталж байгаа гоо сайхны шалгуур хэмжүүрээ өөрчлөхөөс өөр аргагүйд хүрчээ.

Armani-ийн загварын ордны од Ana Carolina Reston турж эцэн туйлдаа хүрч нас бараад багагүй хугацаа өнгөрлөө. Анорексигээс болоод түүний бөөр нь огтоос ажиллагаагүй болсон байжээ. Тэрээр 21 настай байсан аж. Улаан лооль, алимаар л хооллодог байсан Ana 174 сантиметр өндөртэй мөртлөө дөнгөж 40 хүрэхтэй үгүйтэй килограмм жинтэй байв. Дараа нь Montivideo хотноо болсон загварын долоо хоногийн үеэр 22 настай Уругвайн супермодель Luisel Ramos тайзан дээр загвараа үзүүлж байхдаа бие нь гэнэт муудан нас барлаа. Гэрчүүдийн ярьж байгаагаар бол Luisel тайзан дээр гарахынхаа өмнө салатны навч идэж, diet Coca Cola л уужээ. Анорексигээр саяхан нас барсан 19 настай Sofia Mazurek гэх охины гэр бүлийнхэн загвар өмсөгч, дуучин

Victoria Beckham, жүжигчин Keira Knigtley хоёрыг хүүхдийнхээ үхэлд буруутган шүүхэд хүртэл өгчээ. Тэднээс л болж охин нь өөрийгөө бүдүүн гэж голж турах оролдлого шаргуу хийх болсон гэнэ. Хэдийгээр охины эцэг, эх шүүх оддыг буруутгаж чадахгүй гэдгийг сайн мэдэж байгаа ч тайз, дэлгэцийн оддыг тахин шүтэж тэдэн шиг л болохыг хүсч мөрөөдөн хүмүүжиж буй сая сая охидод өөрийнх нь охинд тохиолдсон шиг азгүй явдал бүү болоосой гэсэндээ олны анхаарлыг татахыг хүссэн аж.

Байдал улам бүр дордсоор…

Загварын тайзан дээр алхах өгзөг хөхгүй шахам, нарийхан хөл, гартай моделиуд сайхан харагддаг уу? Тэдэн шиг болохын тулд залуу бүсгүйчүүд хоол ундаа огцом сойдог. Ингэснээр бие организмын өөхөн давхарга, булчингийн эд эсүүд эвдэрч хагас өлсгөлөнгийн байдалтай байснаар сэтгэл зүй өөрийн эрхгүй стресст дарлагдаж уур уцаартай болдог байна. Сарын тэмдэг тогтворгүй болж тасалдан, бодисын солилцоо ч өөрчлөгдөж эхэлдэг. Түүгээр ч зогсохгүй ой ухаан эрс муудаж мартамхай болно. Бие организмд гемоглобин дутагдаж эхэлнэ. Туранхай эцэнхий байхаар биеийн эсэргүүцэл суларч бүр ямар ч эсэргүүцэлгүй болно. Ямар ч эсэргүүцэл дархлаагүй бие махбодь өвчнүүдийг тосоод л авна. Анорексигээс болж сэтгэлийн гүн дарамт шаналгаанд орох нь элбэг. Үүнээс үүдэн залуу эмэгтэйчүүд амиа хорлохыг оролдох нь их. Аймшигтай зураглал байгаа биз дээ!



Гоо сайхан

SPA гэдэг нь рашаан гэж орчуулагдана. Гэхдээ өнөө үед үүнийг бүтэн биений арьс арчилгаа гэх утгаар нь хэрэглэж заншжээ.

 

Нүд бие эрхтний толь

Нүд бол бидний байгалиас заяасан хамгийн гайхалтай зүйл боловч тэр бүр бид нүдээ хамгаалж гамнаж чаддаггүй

 

Загварын ертөнцийн түгшүүр

Twiggy, Sienna Miller, Cate Moss… Тэд бол дэлхийн сая сая эмэгтэйчүүдийн гоо сайхны үлгэр дууриал болсон эмэгтэйчүүд билээ.

 

Энгийн байхыг хичээгч эгэл биш Jean Paul

Моодны ертөнцийн “bad boy” Jean Paul Gaultier дэлхийн хувцас загвар хэмээх том айлын босгыг алхсаны 30 жилийн ой өнгөрсөн онд тохиосон.

 

Sergio Rossi - ийн шинэ нүүр царай хэн бэ?

Дээд зэрэглэлийн Итали гутал үйлдвэрлэлээрээ нэрд гарсан Sergio Rossi брэндийн ерөнхий захирал Edmundo Castillo хамгийн сүүлийн коллекцоо Холливуудын од Cameron Diaz, супермодель Kate Moss хоёроор рекламдуулахаар болжээ.

 

DIESEL шинэ ахлах дизайнертай боллоо

Авъяаслаг дизайнер Sophia Kokosalaki Diesel брэндийн ерөнхий дизайнераар ажиллаж эхэллээ. Diesel группыг эзэмшигч Renzo Rosso шинэ дизайнертай болсондоо туйлын сэтгэл хангалуун байгаа гэнэ.

 

Bronze Goddess

Алдарт “Estee Lauder” фирм энэ зуныг боронзон будалтын зун гэж тодорхойлж байна. Тийм ч болохоор “Estee Lauder” боронзон будалтын коллекцоо толилуулж байгаа аж.

 

Сайхан арьсыг “Chanel”-аас

Хувцас загварын аж үйлдвэрлэлд тэргүүн эгнээнд явдаг алдарт “Chanel” фирм гоо сайхан, үнэртний зах зээл дээр ч өөрийн бүтээгдхүүнүүдээрээ хэрэглэгчдийнхээ таашаалыг хүлээсээр байна.

 

Pop cherub

“Lancome” 2007 оны зун, хаврын нүүр будалтын коллекцийнхоо travel set-д нэгэн гоёмсог palette-ийг гаргалаа.

 
 
Зар сурталчилгаа
Санал асуулга
Та манай вэбээс ямар төрлийн мэдээлэл авмаар байна ?
Хувцас, загвар
Гоо сайхны зөвлөгөө
Амьдралын хэв, маяг
Оддын амьдралаас
Фото мэдээ
Санал асуулгын үр дүн


Аптаун сэтгүүл © 2008 он. “Uptown” сэтгүүл дээр хэвлэгдэн нийтлэгдсэн өгүүллэг, зураг, реклам, бусад материалыг редакцийн албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхийг хатуу хориглоно. Сэтгүүлд нийтлэгдсэн реклам, зар сурталчилгааны үнэн бодит байдлыг редакци хариуцахгүй болно. “Uptown” сэтгүүлийн нэрийг зөвхөн “Wisdom” хэвлэлийн агентлаг эзэмших эрхтэй.
 
Вэб сайтын хөгжүүлэлтийг Infinite Solutions ХХК