Манай вэбэд тавтай морилно уу.   Нэвтрэх |  Цахим захиалга



Энгийн байхыг хичээгч эгэл биш Jean Paul

Paul1970 оны дөрөвдүгээр сарын 24-ний үүрийн дөрвөн цаг дөчин минутын орчимд бүгд унтаж байхад гэрийн утасны хонх чанга гэгч нь хангинаж утастай хамгийн ойр “байрладаг” Jean хүү нүдээ нухлан уцаарлангуйгаар харилцуураа шүүрэн автал... Энэ л үед түүнд амьдрал зүүд мэт санагджээ.

Харилцуурын цаанаас нэгэн эрхэм “Уучлаарай, өглөөний мэнд. Юун түрүүнд үүр цүүрээр ярьж тав тухыг тань алдагдуулж байгаадаа чин сэтгэлээсээ уучлалт эрье. Намайг Pierre Cardin гэдэг. Өглөө болж хүмүүс сэрэх хүртэл хүлээж чадсангүй. Надад тэвчээр, цаг хоёрын аль алин нь байдаггүй юм л даа. Танайд ирээдүйн алдартай дизайнер Jean Paul Gaultier гэгч байна уу? Миний ярьсан зорилго бол түүнтэй л холбогдох гэсэн юм” гэж нэгэн амьсгаагаар сандчин ярьлаа.

Энэ мөчид дэлхийн хувцас загварын хаадын нэг Pierre Cardin-ны амнаас “Танайд ирээдүйн алдартай дизайнер Jean Paul Gaultier гэгч байна уу?” гэсэн гайхалтай үгийг сонссон идэрхэн хүүгийн зүрхний цохилт огцом түргэсч “Түр хүлээгээрэй. Би түүнийг сэрээгээдхэе” гэж хэлмэгцээ хэдэн хором зүүд биш гэдгээ нотлох гэж нүдээ нухлан зогслоо. Бүх зүйл хэвийн. Аав, ээж нь өрөөндөө унтаж байгаа нь харагдлаа. Motti нэртэй бяцхан гөлөг нь зүүдэндээ амттай мах идэж байгаа бололтой нүүрэндээ инээмсэглэл тодруулан чихээ хулмалзуулан хажууханд нь хэвтэж байна. Үнэхээр, энэ бүхэн зүүд биш ажээ.

Хүү дахин харилцуураа авч “Өөрөө хэн бэ? Би Jean Paul Gaultier байна” гэсэн хоёрхон өгүүлбэрийг түгдчин байж хэллээ... Яг тэр өдөр буюу 1970 оны дөрөвдүгээр сарын 24-нд Jean хүү 18 нас хүрсэн.

Jean хүүгийн ээж, эмээ хоёр уран гартай хүмүүс байжээ. Тийм ч болохоор Jean ээж, эмээгийнхээ дэргэд зүү, утастай нөхөрлөж сурсан гэдэг. 13 настайдаа тэр анхныхаа хувцсыг оёж байжээ. Тэр нь том халаастай богиновтор загвартай цув. Үүнийгээ Gaultier ангийнхаа дотны найзын төрсөн өдрийн бэлэгт оёсон боловч найзынх нь дүүд ч таараагүй тухай өдгөө найз нь дурсан ярьж байна.

Би их азтай хүн. Яагаад гэвэл миний аав, ээж маш ухаантай, нөхөрсөг, сайхан сэтгэлтэй хүмүүс. Манай хөрш айлын эхнэр, нөхөр хоёр хоёулаа дүрслэх урлагийн чиглэлийн хүмүүс байсан юм л даа. Тэр үед би 16-тай л байсан болов уу. Нэг өдөр хөрш айлын эгч ах хоёр манайд зочлоод миний зурсан эскизүүдийг хараад ээж аавд маань “Хүүгийнхээ авъяасыг хөгжүүл, хүү чинь лав хоосонгүй юм байна шүү” гэж хэлж билээ.

Paul

PaulЭмээ минь надад мөрөөдөл бэлэглэсэн юм. Тэр бас надад өөдрөг үзэл, өөртөө итгэх итгэл бэлэглэсэн. Бурхан минь, түүний энэ бүх бэлэггүйгээр би хэн байх байсан гэж? Gaultier байнга өөрөө өөртөө ингэж хэлдэг. Тэр нь ч аргагүй. Эмээ нь нэг удаа түүнд “Хүү минь, чи зурсан эскизүүдээ хэн нэгэн алдартай дизайнер руу илгээ. Чиний эскиз таалагдаад нэг загвараар чинь ч юм уу хувцас бүтээвэл гоё биш гэж үү? Чиний зурсан загварыг тайзан дээр загвар өмсөгч амилуулаад л... Явуулсан эскизийг чинь тоож анзаарахгүй байсан ч хамаагүй явуулаад үз. Хэдэн жилийн дараа ч гэсэн өөрт нь ирсэн хуучин захидлууд, хэрэггүй эд зүйлсээ ухаж суугаад миний хүүгийнхийг олж харах ч юм билүү” гэжээ.

Төд удалгүй Jean эмээгийнхээ хэлснээр хамгийн хүндэлж шүтэж явдаг дизайнер Pierre Cardin руу өөрийн эскизүүдээ илгээсэн байна. Ингээд л бараг жилийн дараа Pierre Cardin үүр цүүрээр түүн рүү залгасан нь тэр байж. “Би үүнийг эхэндээ ид шид л гэж бодож байсан. Гэхдээ эцэст нь энэ бол зүгээр л хувь заяа байж дээ гэж ойлгох болсон. Тэр миний төрсөн өдрөөр над руу утасдсан шүү дээ. Яг 18 насны төрсөн өдрөөр маань шүү. Энэ бол үнэхээр хувь тавилан. Өөр юу ч биш” гэж Gaultier ярьж байна. Төрсөн өдрөөрөө амьдралдаа авсан хамгийн гайхалтай, хамгийн үнэтэй бэлэг бол алдарт дизайнер Pierre Cardin түүн рүү өөрөө утсаар ярьж хамтран ажиллах санал тавьсан явдал байсан гэдэг. Ингээд 18 настай Gaultier хоёр жилийн турш Cardin-ны дизайны зөвлөхөөр ажиллажээ. Дараа нь Gaultier “House of Patou” загварын ордонд ажиллахаасаа өмнө дизайнер Jacques Esterel-тэй нэг жил орчмын хугацаанд хамтран ажилласан байна. Мөн Michael Goma, Angelo Tarlazzi нартай гурван жил хамтран ажиллажээ.



Гоо сайхан

SPA гэдэг нь рашаан гэж орчуулагдана. Гэхдээ өнөө үед үүнийг бүтэн биений арьс арчилгаа гэх утгаар нь хэрэглэж заншжээ.

 

Нүд бие эрхтний толь

Нүд бол бидний байгалиас заяасан хамгийн гайхалтай зүйл боловч тэр бүр бид нүдээ хамгаалж гамнаж чаддаггүй

 

Загварын ертөнцийн түгшүүр

Twiggy, Sienna Miller, Cate Moss… Тэд бол дэлхийн сая сая эмэгтэйчүүдийн гоо сайхны үлгэр дууриал болсон эмэгтэйчүүд билээ.

 

Энгийн байхыг хичээгч эгэл биш Jean Paul

Моодны ертөнцийн “bad boy” Jean Paul Gaultier дэлхийн хувцас загвар хэмээх том айлын босгыг алхсаны 30 жилийн ой өнгөрсөн онд тохиосон.

 

Sergio Rossi - ийн шинэ нүүр царай хэн бэ?

Дээд зэрэглэлийн Итали гутал үйлдвэрлэлээрээ нэрд гарсан Sergio Rossi брэндийн ерөнхий захирал Edmundo Castillo хамгийн сүүлийн коллекцоо Холливуудын од Cameron Diaz, супермодель Kate Moss хоёроор рекламдуулахаар болжээ.

 

DIESEL шинэ ахлах дизайнертай боллоо

Авъяаслаг дизайнер Sophia Kokosalaki Diesel брэндийн ерөнхий дизайнераар ажиллаж эхэллээ. Diesel группыг эзэмшигч Renzo Rosso шинэ дизайнертай болсондоо туйлын сэтгэл хангалуун байгаа гэнэ.

 

Bronze Goddess

Алдарт “Estee Lauder” фирм энэ зуныг боронзон будалтын зун гэж тодорхойлж байна. Тийм ч болохоор “Estee Lauder” боронзон будалтын коллекцоо толилуулж байгаа аж.

 

Сайхан арьсыг “Chanel”-аас

Хувцас загварын аж үйлдвэрлэлд тэргүүн эгнээнд явдаг алдарт “Chanel” фирм гоо сайхан, үнэртний зах зээл дээр ч өөрийн бүтээгдхүүнүүдээрээ хэрэглэгчдийнхээ таашаалыг хүлээсээр байна.

 

Pop cherub

“Lancome” 2007 оны зун, хаврын нүүр будалтын коллекцийнхоо travel set-д нэгэн гоёмсог palette-ийг гаргалаа.

 
 
Зар сурталчилгаа
Санал асуулга
Та манай вэбээс ямар төрлийн мэдээлэл авмаар байна ?
Хувцас, загвар
Гоо сайхны зөвлөгөө
Амьдралын хэв, маяг
Оддын амьдралаас
Фото мэдээ
Санал асуулгын үр дүн


Аптаун сэтгүүл © 2008 он. “Uptown” сэтгүүл дээр хэвлэгдэн нийтлэгдсэн өгүүллэг, зураг, реклам, бусад материалыг редакцийн албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхийг хатуу хориглоно. Сэтгүүлд нийтлэгдсэн реклам, зар сурталчилгааны үнэн бодит байдлыг редакци хариуцахгүй болно. “Uptown” сэтгүүлийн нэрийг зөвхөн “Wisdom” хэвлэлийн агентлаг эзэмших эрхтэй.
 
Вэб сайтын хөгжүүлэлтийг Infinite Solutions ХХК