Сайхан арьсыг “Chanel”-аас
Хувцас загварын аж үйлдвэрлэлд тэргүүн эгнээнд явдаг алдарт “Chanel” фирм гоо сайхан, үнэртний зах зээл дээр ч өөрийн бүтээгдхүүнүүдээрээ хэрэглэгчдийнхээ таашаалыг хүлээсээр байна.
Хамгийн сүүлд “Precision Chanel” цуврал нүүрний арьс арчилгааны бүтээгдэхүүн гаргаж гоо сайхны ертөнцөд нэлээд амжилтыг олоод байгаа “Chanel”-ийн лабораторийн мэргэжилтнүүд саяхан уг цувралдаа бас нэгэн шинэ содон бүтээгдхүүнийг нэмлээ. Гэхдээ тэр нь нүүрний арьс арчилгаанд биш биений арьс арчилгаанд зориулагдсан бүтээгдхүүн юм.
“Body excellence” гэх биеийн арьс арчилгааны уг брэнд нь дотроо firming and rejuvenating cream болон anti cellulite firming and shaping gel гэсэн үндсэн хоёр бүтээгдхүүнтэй бөгөөд тус тусын үнэ нь 75 орчим ам.доллар. “Body excellence”-ийг сарын турш тогтмол хэрэглэхэд л биеийн арьс мэдэгдэхүйц чангарч толигор сайхан болно гэдгийг “Chanel”-ийн мэргэжилтнүүд батлаж байна.