Манай вэбэд тавтай морилно уу.   Нэвтрэх |  Цахим захиалга

Харилцаа

Та хоёр нөхөр нь архи ууж ирээд гэртээ агсам тавилаа, эсхүл нэгэндээ уурлаад муухай үг хэллээ гэсэн ялихгүй зүйлээс болоод салахаар шийдсэн юм биш биз. Салах гэж бүү яар, зүрхэн дээрээ гараа тавиад чагнаад үз. Чи үнэхээр л хайртай бол энэ бодлоо толгойноосоо хөөж гаргаад хайрттайгаа уулзаж ярилцах бололцоотой цагийг хүлээ. Удахгүй та хоёр учраа ойлголцож бүх юм сайхан болно гэдэгт итгэж байна.
Харин үнэхээр таарч тохирохгүй ч юм уу, аргагүйн эрхэнд салахаар шийдсэн бол гэр бүлийн дундын эд хөрөнгөө шударгаар, нэр төртэйгээр хуваах чухал асуудал яах аргагүй гарч ирнэ. Хэдий сэтгэл санааны хувьд хэцүү байх боловч салах явцад ихэвчлэн гэр бүлийн эд хөрөнгө хуваах асуудал маргааны гол бай болдог. Хөрөнгө хуваах дүрэм нь хамтын амьдралын турш олж авсан бүх л төрлийн эд хөрөнгийг гэр бүлийн гишүүдэд тэнцүү хуваах явдал билээ. Мэдээж энэ явдал олонх гэр бүлийн гишүүдийн дургүйцлийг хүргэж байдаг. Зөвхөн нөхөр эсвэл эхнэр нь хамаг хүчээ шавхан байж цуглуулсан хөрөнгөө “түүнтэй” хуваалцана гэдэг бол шударга бус мэт санагдана. Олон жилийн турш энэ тал дээр гомдолтой хүмүүсийн тоо нэмэгдсээр ирсэн. Гэсэн хэдий ч шүүхийн шийдвэр бол шударга бөгөөд эцсийнх байдгаас хойш яах билээ. Иймд танд хэрэг болгох үүднээс шүүхээр шийдэгдсэн зарим тохиолдлуудыг энд толилуулъя.

Салах хугацаа

Салах болсон ихэнх гэр бүлүүд эд хөрөнгө хуваах явцыг аль болох хурдхан шийдвэрлэхийг хичээдэг. Мэдээж эхнэр, нөхөр ямар нэгэн эд хөрөнгийн маргаан байхгүй, насанд хүрээгүй хүүхэдгүй бол 30 хоногийн дотор дүүргийн /сумын/ гэр бүл хариуцсан хүн нь цуцалдаг. Харин эд хөрөнгийн маргаантай, насанд хүрээгүй хүүхэдтэй бол заавал шүүхээр шийдүүлдэг учиртай юм шүү. Мэдээж тусдаа амьдраад удаагүй юм уу, эсхүл салах гэнэтийн шийдвэр гаргасан та хоёрыг эвлэрүүлэх гурван сарын хугацааг шүүхээс өгдөг гэдгийг мэдэхэд илүүдэхгүй биз.
Эд хөрөнгийн маргаан байгаа тохиолдолд магадгүй та хоёрын аль нэг нь шүүхийн шийдвэрт гомдоод давж заалдах, хяналтын шатны шүүхээр гомдол гаргаад гүйгээд байвал эвлэрүүлэх хугацаанаас гадна дунджаар дөрвөөс таван сар болно байх шүү. Хэрвээ гомдож гүйхгүй бол хоёр сар хүрэхгүй хугацаанд л та хоёрын маргааныг шийдчих боломжтой.
Зарим гэр бүлийн харилцаа хэтэрхий муудсанаас болж, хэн юу хийж байгааг ч ойлгох сөхөөгүй болсон байдаг. Эсвэл зарим хосууд бие биенээсээ эд хөрөнгөө нууж байсан явдал цөөнгүй тохиолддог. Энэ тохиолдолд тухайн байдлаас шалтгаалж салалтыг шийдвэрлэх хугацаа хэдэн сар жилээр ч үргэлжилж магадгүй. Гэхдээ зарим тохиолдолд асуудал эсрэгээрээ эргэх тохиолдол цөөнгүй билээ. Учир нь та гэр бүлийн хүнтэйгээ эд хөрөнгө хэрхэн хуваахаа тохиролцоод, хүүхдийн тэтгэмжийг саадгүй төлөхөөр гэрээ байгуулчихсан бол харин 7 хоногийн дотор асуудлаа шийдчих бүрэн боломжтой.

Танд сонирхуулахад:
С.Саранцэцэг гэдэг бүсгүй нэгэн залуутай үерхэж байгаад хамт амьдрахаар шийдэн удалгүй хүүхэдтэй болон гэр бүлээ батлуулжээ. Харин хэдэн жилийн дараа нөхөр нь нууц амрагтай болж эхнэрээ араар нь тавьдаг байв. Удалгүй С.Саранцэцэг нөхрийнхөө найзтай тааралдаж, нөхөр нь нууц амрагтаа зуслангийн байшин болон машин авч өгснийг мэдээд нэн даруй шүүхэд хандаж, сайн өмгөөлөгч авсны ачаар шүүхийн шийдвэрийг өөртөө ашигтайгаар шийдүүлсэн байна. Харин тэдний маргааныг шийдвэрлэсэн шүүх хурал нь С.Саранцэцэгийг шүүхэд хандсанаас хойш 2 жилийн дараа болжээ. Хэдийгээр эхнэр нь гэр бүлийн эд хөрөнгийг бий болгоход оролцоо бага байсан ч нөхрийнх нь мөнгөөр түүний нууц амраг зуслангийн байшин, машин авсан гэдгийг нотлох, нөхрийн нууц амрагтаа өгсөн мөнгө нь гэр бүлийн дундын хуримтлал мөн гэж шүүхээр шийдүүлэхэд өмгөөлөгч нь маш их хугацаа зарцуулсан байна. Ийнхүү С.Саранцэцэг салахдаа нөхрийнхөө нууц амрагтаа авч өгсөн хөрөнгөний гуравны хоёрыг авах болжээ.

Хувааж болох,
үл болох эд хөрөнгө

Гэр бүл цуцлах явц дахь хувааж болох эд хөрөнгөд гэр бүлийн бүх эд хөрөнгө тэр чигээрээ орно, тодруулбал, орон сууц, хувийн эдлэн, зуслангийн байшин, газрын эзэмшил, машин, өрөөний тавилга, үнэт цаас, нийтийн хөрөнгө оруулалт буюу хадгаламж гээд бүгд. Өнөөгийн зах зээлийн байдал эдгээр асуудалд боломжийн арга боловсруулсан гэхэд болно. Жишээлбэл, гэр бүлийн бизнес эрхэлж байсан бол тэрхүү байгууллагын хувьцааг тэгш хувааж мөн нийт ашиг орлогыг ч цаашдаа хувааж байх дүрэмтэй байдаг.
Бас нэг чухал асуудлын нэг бол эхнэр, нөхөр хоёр нэг гэрт орсны дараа ихэнх нөхрүүд эхнэрээ гэртээ хүүхдээ харуулж байлгахыг илүүд үздэг. Эхнэр нь хүүхдүүдээ хараад гэр орны ажилтай зууралдсаар байтал нэг мэдэхэд хэдэн жил өнгөрдөг байна. Хамгийн харамсалтай нь сүүлийн үед гэр бүл их салах болж, үүнээс үүдээд нөхрийн бий болгосон орон байр, эд хөрөнгө, машин тэргийг эхнэр нь нөхөртэйгээ хуваах болоход мэдээж нөхрүүд дургүйцээд ирдэг. Гэхдээ нөхөр нь намайг өдий хэмжээний хөрөнгө цуглуулахад эхнэр минь маш их тус болж ар гэрийг минь авч явж байсан шүү гэж бараг дурсдаггүй билээ. Үнэндээ эхнэр нь нөхрийнхөө цуглуулсан эд хөрөнгөнөөс хувь хүртэх эрхтэй юм.
Танд сонирхуулахад: Ц.Мөнхдэлгэр эхнэрээсээ гэр бүлээ цуцлуулах хүсэлт шүүхэд гаргасан ба хүсэлтдээ БГД-ийн 19 хорооны ... байрны 3 өрөө байрыг би гэрлэхээсээ өмнө авсан. Тийм болохоор энэ бол үл хуваагдах эд хөрөнгө гэжээ. Харин эхнэр нь бид гэр бүл болсон цагаасаа хойш энэ байранд амьдарч нэг хүүхэдтэй болсон. Иймээс энэ орон сууц бидний дундын эд хөрөнгө гэжээ. Шүүхээс өөрийн хуваарьт эд хөрөнгөө гэр бүлийн амьдрах орон сууц болгосон тул хуваагдах эд хөрөнгө гэж шийдэн уг байрыг эхнэр, нөхөр, хүүхэд гуравт тэнцүү хувааж өгөхөөр шийджээ. Гэхдээ эхнэр нь нөхөртөө дээрх байрны үнийн зөрүүг төлж тухайн байрыг бүхэлд нь авч болох аж.
Харин гэр бүл болохоос өмнө таны олж авсан эд хөрөнгийг гэр бүлийн хэрэгцээнд зориулж бүхэлд нь буюу зарим хэсгийг шилжүүлээгүй бол тэр хувааж эс болох хөрөнгө болдог. Та энэ эд хөрөнгөө ашиглан бизнес эрхэлсэн ч гэсэн бас л хувааж үл болох эд хөрөнгө хэвээрээ байна. Мөн таны өөрийн авьяас, чадварыг чинь үнэлсэн шагнал болон зохиогчийн шагналыг яах аргагүй хувааж үл болно. Хүмүүс бас нэг зүйл дээр маргадаг. Энэ бол танд зориулж эцэг эхээс чинь бэлэглэсэн зуслангийн байшин, газрыг таны гэр бүлийн хүн чинь би бас хувь хүртэх ёстой гэдэг. Үнэндээ бол гэр бүлийн хэрэгцээнд зориулаагүй зөвхөн танд зориулан бэлэглэсэн эд хөрөнгийг хэн ч булаалцалдах эрхгүй юм. Хэрэв та өөрөө гэр бүлийн хэрэгцээд шилжүүлээгүй бол шүү дээ.
Танд сонирхуулахад: Дээр дурдсан Ц.Мөнхдэлгэр эхнэрээсээ гэр бүлээ цуцлуулах хүсэлтдээ би гэрлэхээсээ өмнө дүүтэйгээ “Мөнх” ХХК-ийг байгуулсан. Энэ компанийг маань миний төрсөн дүү удирдан явуулдаг бөгөөд үүнээс би ногдол ашиг авдаг. Хэдийгээр бид гэр бүл болсноос хойш манай компани өөрийн өртгөөрөө дүрмийн сангаа нэмэгдүүлсэн, манай эхнэр энэ компанид нягтлан байсан эсэхээс хамаарахгүйгээр энэ компани бол үл хуваагдах эд хөрөнгө гэжээ. Харин эхнэр нь би энэ компанийн нягтлан байсан. Дүрмийн сангаа нэмэгдүүлэхэд нь их тус болсон тул манай нөхрийн мэдлийн хувьцаа нь гэр бүлийн хөрөнгө гэжээ. Шүүхээс эхнэр нь нөхрийнхөө компанид ажиллаж байхдаа цалин авдаг байсан нь компани дахь нөхрийн хувьцаанаас хүртэх эрхгүй гэж эхнэр хүүхдэд нь хуваахгүйгээр шийджээ.

Үргэлжлэл нь UPTOWN сэтгүүлийн 17 дахь дугаарт...

Өөдрөг хүмүүс гутранги хүмүүсээс 6,9 жилээр урт насалдаг

Ажил дээрээ хэн нэгэнтэй ам зөрөх, харилцаа муудах, хайртаасаа салах үед таны бие ханиад хүрсэн юм шиг жихүүцдэг үү.

Сэтгэл зүй

Та стрессийг удирдан жолоодох урлагийн талаар хэр мэдэх вэ. Та стрессээ одоо байгаагаас нь100 хувь хүртэл ихэсгэж чадах уу. Таны бие цоо эрүүл, ажил үйлс тань бүтэмжтэй, бүх зүйл тайван байгаа нөхцөлд шүү дээ. Тэгвэл оролдоод үз.

Сэтгэл зүй

“Хайртай хүн чинь стресст орсон үед, хэзээ ч түүнээсээ холдож болохгүй” гэж сэтгэл судлаач Сара Нейш ярьж байна.

Харилцаа

Та хоёр нөхөр нь архи ууж ирээд гэртээ агсам тавилаа, эсхүл нэгэндээ уурлаад муухай үг хэллээ гэсэн ялихгүй зүйлээс болоод салахаар шийдсэн юм биш биз.

Сэрээ мэндэлсэн нь

Өдөр тутам хооллохдоо бидний тогтмол хэрэглэдэг хоолны гурвал хэрэгслээс хамгийн залуу нь сэрээ. Чулуун хутга, шавар халбага зэрэг нь чулуун зэвсгийн үеэс хэрэглэгдэж ирсэн бол хоолны сэрээний тухайд гэвэл XI зууны сүүлчээс л Европт гарчээ.

ХЭЛЭЭ ҮЗҮҮЛ

Шинжлэх ухааны хэллэгээр, хэл бол бидний химийн шинжилгээний гол багаж. Ус, шүлсэнд ууссан бодис хэл болон амны хөндийн амтны булдруунд шингэн тодорхой дохиог мэдрэлийн судлаар дамжуулан тархинд хүргэдэг байна.

Дэлхийн хамгийн өндөр барилга

Дэлхий дээрх хамгийн өндөр барилга хаана байдгийг мэдэх үү? 101 давхартай “Taipei 101 Tower” гэж нэрлэгддэг дэлхийн хамгийн өндөр барилга мэдээж Тайваний нийслэл Тайпэйд байдаг.

ЭМЭГТЭЙЧҮҮД хэнийг хүсдэг гээч

Олон зууны тэртээгээс хүүхнүүд ямар эрэгтэй хүнд татагддагийг мэдэх гэж эрчүүд мэрийсээр ирсэн. Чи царай зүс, бие хаагаараа хэнд ч гологдохгүй.

Зар сурталчилгаа
Санал асуулга
Та манай вэбээс ямар төрлийн мэдээлэл авмаар байна ?
Хувцас, загвар
Гоо сайхны зөвлөгөө
Амьдралын хэв, маяг
Оддын амьдралаас
Фото мэдээ
Санал асуулгын үр дүн

Аптаун сэтгүүл © 2008 он. “Uptown” сэтгүүл дээр хэвлэгдэн нийтлэгдсэн өгүүллэг, зураг, реклам, бусад материалыг редакцийн албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхийг хатуу хориглоно. Сэтгүүлд нийтлэгдсэн реклам, зар сурталчилгааны үнэн бодит байдлыг редакци хариуцахгүй болно. “Uptown” сэтгүүлийн нэрийг зөвхөн “Wisdom” хэвлэлийн агентлаг эзэмших эрхтэй.
 
Вэб сайтын хөгжүүлэлтийг Infinite Solutions ХХК