Улс төр

Дэлхийн итгэл найдвар БАРАК ОБАМА
Барак Хуссэйн Обама II, 1961 оны наймдугаар сарын дөрөвний өдөр төрсөн, америк гаралтай. Тэрээр Барак Обама гэх нэрээрээ илүүд алдаршиж, 2009 оны нэгдүгээр сарын 29-нд АНУлсын 44 дэхь ерөнхийлөгчөөр тодроод байгаа билээ. Ерөнхийлөгч болохоосоо өмнө тэрээр АНУлсын бага сенатор буюу Иллинойс мужийг төлөөлж байв.
мерикийн Нэгдсэн Улсын хамгийн анхны афроамерик иргэн хоёр томоохон намын нэгээс нэрээ дэвшүүлсэн аж. Тэрээр Колумбийн их сургууль болон Харвардын их сургуулийн хууль зүйн ангийг дүүргэж, мөн 1990 онд “Harvard Law Review” байгууллын хамгийн анхны афроамерик редактор нь болж байсан түүхтэй. Түүнчлэн Обама олон нийтийн зохион байгуулагч болон иргэний эрхийн өмгөөлөгчөөр ажиллаж байв. 1992-2004 оны хооронд Чикагогийн хууль зүйн ухааны их сургуульд үндсэн хуулийн эрхийн талаарх хичээлийг зааж, үүний зэрэгцээ 1997-2004 онуудын хооронд Иллинойс мужийн сенаторын албыг хашиж байсан. 2000 онд АНУлсын төлөөлөгчдийн хуралд ялалт гаргаж чадаагүй боловч, 2003 оны нэгдүгээр сард АНУлсын Сенаторын нэрд дэвшиж чаджээ. Ингээд 2004 оны гуравдугаар сард эхний сонгуулийг тэргүүлснийхээ дараа, тэр оныхоо долдугаар сард Обама олон улсын демократын үйл ажиллагаан дээрээ ерөнхий дуу хоолойгоо гаргасан байдаг. Арваннэгдүгээр сард 70 хувийн саналтайгаар АНУлсын Сенат болжээ.
АНУ-ын шинэ тэргүүн хатагтай Мишель Обама
АНУ-ын шинэ тэргүүн хатагтай Мишель Робинсон Обама 1964 оны нэгдүгээр сарын 17-нд Иллинойс мужийн Чикаго хотноо төржээ. Тэрбээр 1981 онд Принстоны их сургуулийн нийгмийн судалгааны факультетад элсэн дөрвөн жилийн дараа онц дүнтэйгээр сургуулиа дүүргэн нийгэм судлаач гэсэн бакалаврын зэрэг авсан байна. “Пристоныг дүүргэсэн өнгөт арьстнууд ба өнгөт арьстнуудын нэгдэл” гэсэн нэртэй дипломыг тэр хамгаалж байсан аж. Дараа нь тэрээр Харвардын эрх зүйн сургуулийг дүүргэн доктор болжээ.
Сургуулийн дараа тэрбээр “Cидли Остин” гэх хуулийн компанид ажиллаж, оюуны өмчийн асуудал хариуцах болов. 1992 онд Мишель хуулийн ажлаа орхин олон нийтийн ажилд орохоор шийдэн хотын захирагчийн туслах болсон байна. Дараа нь хөгжилт, төлөвлөлтийн албаны комиссар болжээ. Тэнд ажиллаж байхдаа дадлага хийхээр ирсэн Барак Обамагийн “багш” болсон байна. Залуус 1992 онд гэрлэсний дараа тэд хоёр охинтой болов. Мишель 1993 оноос Чикагогийн их сургуулийн эмнэлэгийн дэргэдэх төвд ажилласан байна. Эхлээд олон нийттэй ажиллах гүйцэтгэх захирал дараа нь олон нийт ба гадаад харилцаа хариуцсан дэд ерөнхийлөгч болжээ. Нөхөр нь ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлсэн цагаас хойш тэрээр Баракийн улс төрийн үгийг бэлтгэхэд нь тусалж байв.
Сонгуулиас хэдхэн хоногийн өмнө тэр хэлэхдээ “Нөхрийнхөө ялалтад баярлаж байна. Гэхдээ түүний засаг захиргаанд орж ажиллахгүй. Хүүхдүүдээ хүмүүжүүлэхэд анхаарна” гэжээ. Обама эхнэрээ “хувь заяа минь” гэдэг. Сүүлийн жилүүдэд Мишелийн нэр хүнд ихээр өсч алдаршиж байгаа. Гялгар сэтгүүлүүд түүнийг ээлж дараалан шилдгийн тоонд оруулж байна. Харвардын их сургууль Мишелийг хамгийн нөлөө бүхий төгсөгчдийн нэг хэмээн нэрлэв.
Сонгуулийн урьдчилсан дүн
Сонгуулийн сунгааны дүнгээс авч үзэхэд Обама өндөр боловсролтой хүн амтай мужууд болон хөдөө аж ахуй эрхэлдэг ядуу цагаан арьст хүн амтай мужуудад гайхамшигтай ялалт байгуулжээ. Ийнхүү 2008 оны 11-р сарын 4-нд Обама 64 хувийн саналаар АНУ-ын ерөнхийлөгч болов. Барак Обамагийн ялалтыг дэлхий нийт янз бүрээр хүлээн авч байлаа. АНУ-ын ойролцоох орнууд ялангуяа Африк, Ойрхи Дорнодын орнууд хүчтэй дэмжиж байсан бол Оросын Холбооны Улс нэлээд сүүлд хүйтэн хөндий баяр хүргэсний зэргэцээ “ Москва Обамагийн ялалтанд бэлэн биш байсан” гэжээ.
АНУ-ын ерөнхийлөгч сонгуульд ялсны дараа ямар ажил амжуулав
Хэдийгээр Обама ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хараахан хүлээн аваагүй байсан ч даруй ажилдаа оров. Тэрээр 2008 оны 11-р сарын 10-нд ерөнхийлөгч Жорж Буштай уулзаж, улс орны болон дэлхий дахины байдлын талаар харилцан ярилцав. 2008 оны 11-р сарын 17-нд Бүгд Найрамдах Намын сенатор Жорж Маккейнтай уулзаж, цоо шинэ эрин үеийг эхлүүлж, америк гэр бүлд хөгжил цэцэглэлтийг эргүүлэн авчрах тухай ярилцжээ.
2008 оны 11-р сарын 18-нд Лос-Анжелес хотод болсон экологийн бага хуралд оролцогчдод хандан, хүрээлэн буй орчноо хамгаалах тал дээр илүү их анхаарч , жил бүр 15 тэрбум долларыг эрчим хүч хэмнэх арга хэмжээнд зарцуулах болсноо зарлав.
Mөн Хууль зүйн яамны сайдын албан тушаалд Клинтоны үед АНУ-ын Хууль зүйн яамны орлогч сайд байсан хар арьс, хуульч Эрик Холдерийг дэвшүүлэх хүсэлтэй байгаагаа мэдэгдлээ.
2008 оны 11-р сарын 24-нд Эдийн Засгийн Сэргээн босгох Удирдах Зөвлөлийг байгуулж, түүний гишүүдийг танилцуулж, дэлхийн эдийн засгийн хямралыг амжилттай давж чадах найдвартай баг хэмээн үзэж байгаагаа илэрхийлэв.
2008 оны 12-р сарын 1-нд сенатор Хиллари Клинтон АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсоныг Чикагод албан ёсоор зарлав. Мөн Батлан Хамгаалах Яамны сайдаар Роберт Гейтсийг томилов.
Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа
2009 оны 1-р сарын 20-ны өдөр орон нутгийн цагаар 12 цаг 05 минутанд АНУ-ын 44 дөх ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа болсон билээ. Тангараг өргөх ёслолын ажиллагаа Капитол байшингийн өмнө болсон бөгөөд сая гаруй хүн цугларсан нь урьд өмнө болж байгаагүй агуу үйл явдал болсон юм.
брам Линкольны тангараг өргөсөн библийн судрыг барьж, тангараг өргөв. Энэхүү өдрийг Америк даяар үндэсний баяр болгон тэмдэглэлээ. Тангараг өргөсний дараа Барак Обама хэлсэн үгэндээ хариуцлагын эрин үе ирж байгааг онцолж байв. Ёслолын ажиллагаанд зарцуулсан хөрөнгө 160 сая гаруй ам.долларт хүрсэн нь Америкийн түүхэнд байгаагүй их зардал болжээ. Тангараг өргөсний маргааш орой нь Цагаан ордонд тангарагийн үеэр уншлагын бяцхан алдаа гарсныг үндсэн хуулийн зөвлөхүүд авч хэлэлцээд АНУ-ын Дээд Шүүхийн дарга Робертс “АНУ-ын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэх гэсэн үгийн араас“ үнэнч шударгаар” гэсэн үгийг хэлсэн нь Барак Обамаг бага зэрэг сандралд оруулсан хэмээн дүгнэсэн байна.
Барак Обама еранхийлөгчийн бүрэн эрхээ хүлээн авсны дараа яаравчлан ажилдаа орлоо. 2009 оны 2-р сарын 22-нд Америкийн цэргийн Гуантанамо баазад алан хядах үйл ажиллагаанд оролцсон хэмээн сэжиглэгдэн жил гаруй шоронд суусан хүмүүсийг чөлөөлөх тушаалд гарын үсэг зурав. 1-р сарын 29-нд Ерөнхийлөгчийн санаачилсан Америкийн эдийн засгийг сэргээх төлөвлөгөөг конгресс авч хэлэлцэв. 2-р сарын 10-нд ерөнхийлөгч Барак Обама анхныхаа хэвлэлийн бага хурлыг хийж улмаар томилгооны ажлаа яаравчлан өөрийн багаа бүрдүүлж эхлэв. Томилгооны тухай мэдээлэл урьдчилан тархсан байсан. Нэгэн тайлбарлагч энэ томилгооны цөөнхийн төлөөлөгч нь 3 эмэгтэй, 2 хар арьстан, нэг Бүгд Найрамдах намын хүн байгаа нь их сайн хэмээн хошигносон байдаг. Обама ардчилсан үзэлтэн, тиймээс ч Ардчилсан намаас ерөнхийлөгчид нэр дэвшсэн. Түүний багийн бүрэлдэхүүнд Баруун жигүүрийн хүмүүс нэлээд орсон.
Обама цэргийн үйл ажиллагаа явуулахын эсрэг байгаа. Тэрээр” Би зөвхөн дайныг дуусгахыг хүсч байгаа биш дайнд оролцох эхний алхам хийхгүй байх тэр санааг суулгахыг хүсч байна” хэмээн зарлан тунхаглаж байв.
Вашингтон Обамагийн алхам бүрийг анхааран харж байна. Ялангуяа гадаад харилцааны асуудлаар Обама ямар шийдвэр гаргахыг хүлээж байгаа.
Үргэлжлэлийг UPTOWN сэтгүүлээс...