Манай вэбэд тавтай морилно уу.   Нэвтрэх |  Цахим захиалга


ГУРВАН сэтгэл НЭГ хүсэл

<өмнөх |  1 / 9   | дараах>
 

Шүүслэг, исгэлэн, гижиг хүрэм, хамтлаг. Эдгээр тодорхойлолтууд чухам киви жимсэнд, “Киви”-гийнхэнд өмчлөгдөх биз. Монголын эстрад урлагийн хамгийн зарчимч, хатуу хатагтай гэгддэг продюссер Ангирмаа хамтлагтаа нэр өгөхдөө чухам энэ талаар бодож амжсан байж таарна. Тэр бол энэ зэргийн юмыг хүртэл орхигдуулах нэгэн биш билээ.
Рок, поп урлагт 2000-аад оноос хойш өнгөний цуглуулга-стильный гурван охин гарч ирж, өнгөрсөн бүх цаг хугацаан дахь охидын хамгийн хүчирхэг группийг бий болгож чадсан нь энэ урлагт бас нэгэн шинэ содон үзэгдэл болж үлдсэн юм. Тэгэхээс ч өөр аргагүй. Арьсны өнгө, гадаад үзэмж, биеэ авч яваа байдал, орчин үеийн хэмнэлд нийцсэн дуу, бүжиг, өөр өөрийн ялгарах онцлог гээд Ука, Намуунаа, Агий гурав гурван өөр ертөнц, нэг сэтгэл юм. “Киви”-чүүд Nature sound-аас үүсэлтэй. Хамтлагийн ахлагч Ука үсчин, гоо засалч мэргэжилтэй. Түүнийг Nature sound-д дуулаачийн курст суралцаж байхад багш нь олж харан, улмаар Ухнаа гуайн ач, өвөрмөц охинтой нийлүүлж бас нэг Ази царайтай охиныг нэмбэл цоо шинэ дүр төрх, имиж стиль гарч ирэхийг Ангирмаа хатагтай соргог олж харсанаар “Киви” “мэндэлсэн” юм. Охидын уран бүтээлээс авахуулаад стиль имиж, бодлого бүгд Ангирмаа хатагтайнх. Хойно хөгжмийн сургууль төгсч ирсэн тэрээр 90-ээд оны эхэн үед дуулж, бас хөгжмийн ая зохиож эхэлсэн чадварлаг мэргэжилтэн. Харин одоо урлагт хийж гүйцээгээгүй, хийхийг хүсдэгээ, мэдрэмжээ, мэдлэгээ, вкусээ “Киви”-гээр дамжуулж илэрхийлдэгээ нэгэнтээ ам алдсан нь бий. Өнгөц дүгнэхэд хахир хатуу, эршүүд гэмээр Ангирмаа хатагтай дотооддоо асар их мэдрэмжтэй, хүүхэнлиг, хэмнэлтэй, өвөрмөц сэтгэлгээтэй болохыг эндээс төвөггүй харж болно. Тэр үнэндээ хатуу, зарчимч багш. Продюссер ийм байхаас ч өөр аргагүй биз. Охидын амжилтын нууц чухам энд оршдог. Урлаг гэгч тийм ч амар дэвжээ биш. Тэнд хатуу, тууштай байж амжилтанд хүрдэг дүрмийг тэр сайн мэднэ. Хамтлаг үндсэн гурван дүрэмтэй. Нэгдүгээрт, урлагийн тогооноосоо дотно харилцаатай болохгүй байх. Хоёрдугаарт, ёс зүйг эрхэмлэх. Урлагийнхан уяхан сэтгэлтэй, сулхан өвөртэй гэх шүүмжлэлийн эсрэг, завхайрал, зүй бус явдлаас хол эрхэм ёс зүйтэй байх нь мэдээж чухал. Гуравдугаарт, урлагийн карьер хөөж байх үедээ гэр бүлтэй тодруулбал, хүүхэдтэй болж болохгүй. Сонсоход хэтэрхий хатуу гэмээр эдгээр дүрэм тэдний амжилтанд нөлөөлсөөр ирсэнийг бид бэлхнээ мэдэх. Чухам эдгээр дүрмийг зөрчсөнөөс болж Ази царайтай олон охид “Киви”-гийн данснаас хасагдаж, тэр бүр дуулиан шуугиан дэгдээж байсныг бид бас мартаагүй байгаа.

Сэтгэгдлүүд
 
freedom Байрлуулсан: 2010-07-24 04:33:29
duugaa oorsdoo zohio l doo dan hulgain duu nar l bna lee sh dee
 
kosh Байрлуулсан: 2010-07-19 16:13:41
nadtai ...... xvn b.nuu
 
hmmm Байрлуулсан: 2010-04-08 15:23:03
yo tolind haraasai urchleegee, 30 gartsan avgai bz dee, zasarsan .....
 
ntr Байрлуулсан: 2010-04-04 15:26:34
uka chi eor ni neg l bishee ooriigoo hynaj bmaar yum aa.nuguu 2 ni dogi shuu
 
ariuna Байрлуулсан: 2010-04-02 18:07:33
i mean the blonde one.
 
ariuna Байрлуулсан: 2010-04-02 18:06:05
wow, she's really hot!
 
e Байрлуулсан: 2010-04-01 04:14:08
ok
 
why Байрлуулсан: 2010-02-20 08:40:15
yagaad tyra luu mail deh gej ???
 
.... Байрлуулсан: 2010-01-06 10:27:16
ene ukagiin aris ni buuur unjchij
 
ebbi Байрлуулсан: 2009-12-24 15:47:52
Ene zurgiig tyra luu maildchih yumsaan.
 
BILL Байрлуулсан: 2009-12-05 21:45:30
ene uka ni arai l bishee. teneg gichii
 
teneg Байрлуулсан: 2009-09-25 10:19:01
teneg ih zantai 3mal
 
tsetse Байрлуулсан: 2009-09-01 02:29:15
kiwi dajgui shuu uragshaa
 
senior Байрлуулсан: 2009-08-23 05:49:13
hey agii naad sormuusaa........
 
davaa Байрлуулсан: 2009-08-22 09:17:41
uka ni ontgui harin nogoo 2 ni dajgui amjilt
 
4real Байрлуулсан: 2009-08-10 07:34:12
uka n hogshirchjee
 
Lhagwa Байрлуулсан: 2009-08-09 13:41:15
Bi Uka-d durgui shaal teneg dongosood l baij gene
 
oyuka Байрлуулсан: 2009-08-04 07:43:09
uka ih evgui bietei garchihajee ternees bish nice
 
mrs. Байрлуулсан: 2009-08-04 06:28:38
yoo ene uka yostoi zolibon haragddag te.
 
nice Байрлуулсан: 2009-07-29 09:21:45
kiwi nice shuu
 
zaluu Байрлуулсан: 2009-07-18 08:12:42
yun aimshgiin kinonii gol duriin baatar ve
 
b.a.t Байрлуулсан: 2009-06-14 00:14:11
ta 3 vneer sak shv kiss
 
jjjkk Байрлуулсан: 2009-06-13 18:01:59
tsul budag aimaar haragdaj bna.
 
olo nalo Байрлуулсан: 2009-06-13 09:47:07
suuliin zurgan dr namuna mair hoolhon garch
 
tg Байрлуулсан: 2009-06-12 13:40:15
yaag tahia,.. har tahia,..
 
tunga Байрлуулсан: 2009-06-12 13:01:44
kiwi g demjine ee uragshaa ohidoo0 +
 
saraa Байрлуулсан: 2009-06-12 09:22:58
ta nar goe hamtlag shvv amjilt
 
Chimge Байрлуулсан: 2009-06-12 06:24:53
Mongoliin tsoglog 3 busguid amjilm husie
 
tsomko Байрлуулсан: 2009-06-11 04:07:24
kiwi hamtlag tasarchihjee
 
Jamuh Байрлуулсан: 2009-06-05 14:23:56
mongol turh bainga 1 rt baih yum da
 
yuudka Байрлуулсан: 2009-06-04 10:41:47
kiwi iluu iluu kke amjilt
 
zorigoo Байрлуулсан: 2009-06-04 09:58:26
kiwi shaal hudlaa hamtlag zailaachee
 
unknown Байрлуулсан: 2009-06-04 05:56:03
amjilt
 
Tuya Байрлуулсан: 2009-06-04 05:53:51
eeee yasan aimar avgai nar ve buur aichihlaa
 
yuka Байрлуулсан: 2009-06-04 05:47:14
amjilt
 
g Байрлуулсан: 2009-06-03 12:19:51
yamar hugiin stairaitai yumbee
 
EXIT Байрлуулсан: 2009-06-03 02:30:05
amjilt ! demjdeg shuuuu Kiwi !
 
Сэтгэгдэл үлдээх
Та сэтгэгдэл үлдээхдээ бусдыг дайрж доромжлохгүй байхыг хүсье
Таны нэр :
Сэтгэгдэл :

 
Зар сурталчилгаа
Санал асуулга
Та манай вэбээс ямар төрлийн мэдээлэл авмаар байна ?
Хувцас, загвар
Гоо сайхны зөвлөгөө
Амьдралын хэв, маяг
Оддын амьдралаас
Фото мэдээ
Санал асуулгын үр дүн


Аптаун сэтгүүл © 2008 он. “Uptown” сэтгүүл дээр хэвлэгдэн нийтлэгдсэн өгүүллэг, зураг, реклам, бусад материалыг редакцийн албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхийг хатуу хориглоно. Сэтгүүлд нийтлэгдсэн реклам, зар сурталчилгааны үнэн бодит байдлыг редакци хариуцахгүй болно. “Uptown” сэтгүүлийн нэрийг зөвхөн “Wisdom” хэвлэлийн агентлаг эзэмших эрхтэй.
 
Вэб сайтын хөгжүүлэлтийг Infinite Solutions ХХК