Манай вэбэд тавтай морилно уу.   Нэвтрэх |  Цахим захиалга


UPTOWN сэтгүүлийн оны шилдэг хүмүүс

...

<өмнөх |  1 / 8   | дараах>
 

UPTOWN Оны шилдэг хүн

Хүмүүний хорвоо дээр хүн өөрөө дахин давтагдашгүй байж нийгмийн баялаг, үнэ цэнийг бүрдүүлдэг. Учир нь хүн гэдэг энэ хорвоо дээр юунаас ч эрхэм билээ. Тийм ч учраас жил бүр уламжлал болгон бид “UPTOWN Person of the year” буюу “Оны шилдэг хүн” шагналыг салбар бүрээс мэргэжлийн экспертүүдийн судлагаа, редакцын зөвлөлөөр хамтдаа хэлэлцэн тодруулдаг билээ. Энэ оны нийгмийн тод өнгө болж амжилт бүтээлээр дүүрэн яваа эдгээр авъяастай, хөдөлмөрч, шударга, дайчин, улс эх орондоо бодит хувь нэмэр оруулж байгаа эрхэмүүдийг танилцуулж байгаадаа баяртай байна. Сэтгүүлч бидний хувьд эдгээр эрхэм хүмүүстэй уулзаж ярилцан гайхамшигтай нууц болох эрхэм нандин “дотор хүн чанар”-тай нь танилцах боломж олдсон юм.
Тэд бүгд өөр өөрийн салбарт дүүлсэн их амжилтыг чимээтэй чимээгүй туурвиж явна. Хэдийгээр Бурхан хүн нэг бүрийг онцгой үнэ цэнэтэйгээр өөр өөрөөр бүтээсэн боловч тэдэнд бүгдэд нь адил шинж чанар байсныг дурдахгүй байхын аргагүй юм. Тэд бүгдээрээ маш их хөдөлмөрч ба өөрийн хийж буй ажилдаа, зорилгодоо чин үнэнч зүрх сэтгэлээр ханддаг ажээ. Тэдний энэ нийтлэг хандлагаас бид ч бас урамшиж билээ.
Тийм ээ, хүн дуртай зүйлдээ чин сэтгэлээсээ хандаж, байнга суралцаж, тууштай хөдөлмөрлөвөл тэр зориулсан зүйлийнхээ эерэг үр дүнг хүртэх нь хорвоогийн жам ажээ. Ингээд энэ оны UPTOWN сэтгүүлийн эрхэм нандин мөн чанартай уйгагуй дайчин, хөдөлмөрч, ухаантай, авъяастай, зөвт эрхэм хүмүүсийг таны өмнө дэлгэж байна.

Сэтгэгдлүүд
 
amgalan Байрлуулсан: 2010-06-24 05:09:48
tseegii nyabo
 
baagii Байрлуулсан: 2010-03-28 05:13:48
onii shildeg hvn geh yum bish vv zuw bich l dee
 
sad Байрлуулсан: 2010-03-18 12:32:21
uvur mongol hun yu hj bgaan
 
bayarma Байрлуулсан: 2010-02-23 22:51:59
;-*
 
B. Renchin Байрлуулсан: 2010-02-21 05:49:06
Shildeg onii hun uu? Onii shildeg hun uu?
 
Сэтгэгдэл үлдээх
Та сэтгэгдэл үлдээхдээ бусдыг дайрж доромжлохгүй байхыг хүсье
Таны нэр :
Сэтгэгдэл :

 
Зар сурталчилгаа
Санал асуулга
Та манай вэбээс ямар төрлийн мэдээлэл авмаар байна ?
Хувцас, загвар
Гоо сайхны зөвлөгөө
Амьдралын хэв, маяг
Оддын амьдралаас
Фото мэдээ
Санал асуулгын үр дүн


Аптаун сэтгүүл © 2008 он. “Uptown” сэтгүүл дээр хэвлэгдэн нийтлэгдсэн өгүүллэг, зураг, реклам, бусад материалыг редакцийн албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхийг хатуу хориглоно. Сэтгүүлд нийтлэгдсэн реклам, зар сурталчилгааны үнэн бодит байдлыг редакци хариуцахгүй болно. “Uptown” сэтгүүлийн нэрийг зөвхөн “Wisdom” хэвлэлийн агентлаг эзэмших эрхтэй.
 
Вэб сайтын хөгжүүлэлтийг Infinite Solutions ХХК